BIR сургалтын төвд хүрэлцэн ирэх

 

 

 

 

 

Хилийн чанадаас ирж суралцах гэж байгаа бол

АНУ д сурахаар ирэх гэж байгаа хэн бүхэн F1 оюутны виз хүсэх ёстой. F1 оюутны виз хүсэхийн тулд танд I-20 урилга хэрэгтэй. BIR сургалтын төв нь засгийн газрын цахим өгөгдлийн сан болох SEVIS ээр дамжуулан албан ёсны I-20 урилга гаргах бүрэн эрхтэй. BIR сургалтын төв I-20 урилга гаргасны дараа оюутан өөрийн улсад байрлах АНУ ын элчин сайдын яаман дээр ярилцлага өгөх цаг товлох бөгөөд SEVIS хураамж төлнө. Доор BIR сургалтын төвөөр дамжуулж оюутны виз хүсэх алхамуудыг харууллаа.

Алхам 1. BIR сургалтын төвийн хүсэлт гаргах маягт (application) бөглөх

Алхам 2. Паспортны хуулбар мөн сурах болон амьдрах зардлаа дааж чадах хангалттай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ мэдүүлэх хамгийн сүүлийн үеийн өөрийн нэр дээр эсвэл ивээн тэтгэгчийн нэр дээрх банкны баталгааг факс эсвэл e-mail ээр явуулах.

Алхам 3. Урьдчилгаа төлбөр төлөх

  • I-20 урилга авах $250 (BIR сургалтын төв бүх кредит карт,банкны чек,интернет шилжүүлэг, мөнгөн шилжүүлгийг хүлээн авна.)
  • SEVIS хураамж $200 (BIR сургалтын төв нь танд SEVIS төлбөрийг хийхэд тусалж болох бөгөөд танд урилгатай чинь хамт хэвлэсэн төлбөр төлсөн баримтыг явуулна эсвэл та өөрөө www.fmjfee.com руу ороод төлж болно.)

Алхам 4. BIR сургалтын төв нь таны өргөдлийн маягтыг гүйцээгээд I-20 урилгыг төлбөр төлсөн баримт, дараагийн алхамуудын талаар зааварчилгааны хамт танд шуудангаар явуулах болно.

Алхам 5. Та өөрийн улсад байрлах АНУ ын элчин сайдын яаман дээр ярилцлага өгөх цаг товлоно. Оюутны визний ярилцлага ихэвчлэн дараах бичиг баримтуудыг шаардана:

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт (АНУ д нэвтрэн орсноос хойш 6 сар хүчинтэй байх ёстой)
  • I-20 урилга
  • SEVIS I-901 төлбөрийн хуудас
  • Диплом, дүнгийн хуулбар
  • Хичээлийн хөтөлбөрийн товч танилцуулга
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Сургалтын болон амьдрах зардлаа төлж чадахаа харуулсан санхүүгийн баталгаа

Алхам 6. АНУ д орох визээ авсны дараа BIR сургалтын төвд ирэх өдрөө мэдэгдэнэ. Мөн ирэхээсээ өмнө амьдрах байр болон унаа зэргээ зохицуулах хэрэгтэй. Хөтөлбөр эхлэхээс 30 аас илүү өдрийн өмнө АНУ д орж ирж болохгүй гэдгийг анхаараарай.

Алхам 7. АНУ ын хилээр нэвтрэн орж ирэхдээ үзүүлэх ёстой бичиг баримтууд:

  • Хүчин төгөлдөр гадаад пасспорт
  • BIR сургалтын төвийн захиргааны гарийн үсэгтэй I-20
  • I-94 маягт
  • SEVIS дугаар болон BIR сургалтын төв гэсэн тэмдэглэл бүхий хүчин төгөлдөр виз
  • Бүх санхүүгийн бичиг баримтууд

Хил Гаалийн Хамгаалалтын ажилтан таныг нэвтрэх эрхтэйг тодорхойлсны дараа таны I-20 болон I-94 маягтан дээр тамга дарах болно. Энэ нь таныг АНУ д хууль ёсоор нэвтрэн орсон гэдгийн баталгаа болно.

Алхам 8. Чикагод тавтай морил! Түвшин тогтоох шалгалтаа өгөөд хичээлээ эхлүүлэх л үлдлээ.