Манай хөтөлбөрүүд

 

 

 

 

Манай англи хэлний хичээлийн хөтөлбөрүүд нь олон улсын заах арга зүйн мэргэжилтнүүдийн үнэлгээний дагуу явагддаг бөгөөд унаган англи хэлгүй, англи хэлний янз бүрийн түвшинтэй, янз бүрийн боловсролын түвшинтэй хүмүүсийн хэрэгцээнд тохируулсан байдаг. Хөтөлбөрүүдэд лекц, дадлага хичээл, ганцаарчилсан хичээл, мэдлэг олгох сургалт зэрэг багтана. Бид сонголт сайтай хичээлийн хуваарь, өглөө,орой, хагас бүтэн сайны ангиудтай. Англи хэлийг мэргэжлийн дээд түвшинд заах арга зүйтэй, туршлагатай багш нартай.

BIR сургалтын төв нь 3 төрлийн хөтөлбөр санал болгодог: лекц, дадлага хичээл, ганцаарчилсан сургалт. Эдгээр хөтөлбөрүүд нь оюутнуудыг амьдрал дээр гарах, их дээд сургуульд сурах зорилгыг нь биелүүлэхэд шаардагдах хэлний мэдлэгийг олгох болно.

box-shadow

 

BIR Learning Center

Лекц – Англиар чөлөөтэй ярихын үндэс

Нэг семестрт 7 хоногийн 2 лекц орох ба англи хэлний нэг гол чадвар дээр тулгуурласан эрчимжүүлсэн хичээл. Чадварууд: уншлага, яриа, сонсгол, бичих

Дадлага хичээл – Англиар чөлөөтэй болоход чиглүүлэх хичээл

Лекц нь 7 хоногийн 2 өдөр агуулга болон ур чадвар дээр суурилсан оюутнуудыг ямар нэгэн сэдэв дээр хамтарч багаар ажиллах чадвахыг нэмэгдүүлэх зорилготой мэргэжлийн хичээл.

Ганцаарчилсан хичээл

BIR сургалтын төвийн бас нэгэн сургалтын хөтөлбөр бол оюутны төв юм. Бид оюутнуудын сурах хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж ганцаарчилсан багштай, багаар, танхимийн болон бие даалтын зэрэг хөтөлбөрийг санал болгодог.

  • Анхан болон дунд шатны хөтөлбөр

    хичээл, анхан шат, дунд шат гэсэн 3 түвшинтэй. Сургалтын хөтөлбөр нь англи хэлний унших, ярих, сонсох, бичих гэсэн чадваруудын суурийг тавьж өгдөг. Оюутнууд англи хэлнийхээ түвшинг тогтоохын тулд шалгалт өгнө. Анхан шатнаас дунд шат хүртэл 11 өөр төрлийн хичээл үзнэ.

  • Ахисан шатны
    хөтөлбөр

    Ахисан шатны хөтөлбөр нь оюутнуудын англи хэлний түвшинг мэргэжлийн түвшинд хүргэх, бичих болон ярих чадварыг төгс эзэмшүүлнэ. Мөн англи хэлийг тодорхой эрдэм шинжилгээ болон мэргэжлийн хүрээнд хэрэглэхэд зориулсан хичээлүүдийг судална.

  • Шалгалтанд
    бэлтгэх хөтөлбөр

    Интернэтэд суурилсан TOEFL шалгалт буюу IBT болон IELTS шалгалтууд нь англи хэлний түвшинг тогтоох хамгийн сайн шалгалтууд юм. Эдгээр шалгалтууд дээр өндөр оноотой байх нь их дээд сургууль болон ажил олгогч нарт англи хэлтэй орчинд чөлөөтэй өөрийгөө илэрхийлэн амжилттай байхад бэлэн гэдгийг харуулдаг. BIR сургалтын төвийн TOEFL-IBT болон IELTS ийн бэлтгэл анги нь 6 хэсгээс бүрдсэн бөгөөд эдгээр нь оюутнуудыг өндөр оноо авах болон эрдмийн болон мэргэжлийн зэрэг горилоход нь туслах болно.Үүний гурав нь дадлагын тест хийх хэсэг(Gateway, TOEFL-iBT® Practice and IELTS Testing) үлдсэн гурав нь их сургуулийн түвшинд бэлтгэх хэсэг юм(ярих, сонсох, унших, бичих).

  • Оюутны төв- ганцаарчилсан хичээл

    Оюутны төв нь оюутнуудыг анги хамт олон дотроо манлайлах, өөрсдийн сурах зорилгодоо хүрэхэд нь хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой аргуудыг санал болгодог. Бид англи хэлний сургалт, шалгалтын бэлтгэл (TOEFL-IBT, IELTS, NCLEX, GMAT), суурь математик, суурь компьютерийн хичээл зэрэг олон төрлийн хичээлүүдээр ганцаарчилсан багштай, жижиг бүлгээр хичээллэх сургалтуудыг санал болгодог. Ганцаарчилсан багштай хичээл нь оюутны чадвар, хэрэгцээнд тулгуурлан оюутантай илүү тулж ажилладаг. Оюутан өөрсдийн түвшингөө ахиулахын тулд өөртэйгөө ажиллаж, асуухыг хүссэн зүйлээ чөлөөтэй асууж, санал зөвлөгөө авч, давтлага хийж дутагдалтай талаа сайжруулах өргөн боломжтой. Багаар ажиллах BIR сургалтын төвийн оюутнууд нь багштайгаар тодорхой сэдвийн хүрээнд эсвэл аль нэг англи хэлний чадвараа дээшлүүлэхийн тулд жижиг баг болж нэгдэн ажиллах юм. Энэ нь уламжлалт танхимын сургалтаас илүү тав тухтай ойр дотно байдлыг бүрдүүлж оюутнуудыг хичээлдээ илүү идэвхтэй, нээлттэй оролцоход туслах болно. Мөн оюутнууд бие биедээ өөрсдийн туршлагаасаа хуваалцаж нэг нэгнээсээ суралцах боломжтой. Олон орны соёл, үзэл бодол нэгдсэнээрээ илүү сурах идэвхийг нэмэгдүүлнэ.

  • Дадлага хичээл ба сертификадтай сургалтууд

    Дадлага хичээл нь олон төрлийн сэдвийн хүрээнд байх ба лекцээс албан бус хичээл юм. Оюутнууд даалгавар дээр хамтран ажиллах ба энэ нь тэднийг хамтдаа сурах боломж олгодог. Анхан, дунд, ахисан, мэргэжлийн шатанд семистр бүрт 2 дадлага хичээл сонгоно. Мэргэжлийн анги нь үгсийн сан, дүрэм, авиа зүй, соёлын ялгаа, бизнесийн англи хэл, анагаахын англи хэл, сэтгүүл зүй, үйлчилгээний соёл, Америкийн ажлын байр, шалгалтны бэлтгэл (TOEFL, IELTS, NCLEX, GMAT)

  • Accelerated Study In
    English Programs